Булган аймгийн хоёр суманд цахилгаан тасарчээ

457

Их хэмжээний усархаг бороо орсны улмаас цахилгааны шугам гэмтэж Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр сумдад цахилгаан тасарсан байна. Тус сумдын цахилгааны шугамыг хэзээ засч дуусахыг Эрчим хүчний яамнаас тодруулахад “Их хэмжээний бороо орсны улмаас Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр сумдад 35кВ-ын хоёр тулгуур хазайсныг тэгшлэхээр ажиллаж байна. Энэ ажил үдээс хойш дуусч, сумдын цахилгаан хэвийн ажиллана” гэлээ.
Ойрын өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр бороо орох тул иргэд дор бүрнээ үер усны аюулаас сэрэмжтэй байж, үер усны үед цахилгаан хэрэгсэлтэй харьцахгүй байх шаардлагатай юм.
Мөн Бэлхэд үер бууж яг одоо өндөр хүчдэлийн тулгуур шон хазайгаад байгаа бөгөөд оршин суугчид тулгуур шонг тэгшлэхээр ажиллаж байна.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn