“Сэлэнгэ" үүлдрийн үхрийн чанарыг сайжруулна

942

Булган аймагт “Сэлэнгэ" үүлдрийн үхрийн чанарыг сайжруулснаар 2024 он гэхэд нийт үхэр сүргийн 16.5 хувьтай тэнцэхүйц хэмжээний өндөр ашиг шимт малтай болно гэж тооцжээ. Нэг үхрийн амьдын жинг дунджаар 60 орчим кг-аар нэмэгдүүлж,жилд 42.9 мянган толгой үхрээс 1.3 мянган тонн махбэлтгэж,7.7 тэрбум гаруй төгрөгийн нэмүү орлого бий болох боломжтой гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар тооцоолж байна.  
Мал аж ахуйг хөгжүүлэх "Шинэ хөдөө-Булган” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж сүүлийн гурван жилд улс, орон нутгийн төсвөөс нийт 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний дотор үхэр сүргийн чанарыг сайжруулах, эрчимжүүлэх талаар төсөл хэрэгжүүлжээ. Тэшиг, Хутаг-Өндөр, Хангал, Бугат, Баян-Агтсуманд “Сэлэнгэ” үүлдрийн 135, Сэлэнгэ суманд “Герефорд” үүлдрийн 40 бух өгч, үржилд ашиглахаар бэлтгэл хангажээ. Мөн Сэлэнгэ суманд “Сэлэнгэ” үхрийг өсгөн үржүүлэхэд зориулан “Шинэ хөдөө-Булган” төслийн хөрөнгө оруулалтаар малын тэжээлийн байр барьсан байна.
Өндөр ашиг шимтэй “Сэлэнгэ” үүлдрийн 12900 шахам толгой үхэр өнгөрсөн жилийн эцсийн мал тооллогоор тоологдсон гэж Сэлэнгэ сумын Мал эмнэлэг, үржлийн тасгаас мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn