Малын хулгайн хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ

143

Булган аймаг дахь Цагдаагийн газрын хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Болдбаатар, зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Г.Мягмарбаяр нар Булган аймгийн Рашаант сумын 1-р багийн нутаг “Салхит” гэх газар 2020 оны 3-р сарын 27-28-нд шилжих шөнө иргэн  Хишигсүрэнгийн нэг тооны адуу шулагдсан гэмт хэргийн дуудлагыг хүлээн авч, шуурхай эрэн сурвалжилж ажилласны үр дүнд Архангай аймгийн харьяат  Ч гэгч нь Булган аймгийн Рашаант сумын харьяат Д-гийн хамт бүлэглэн, Sonata маркийн автомашин ашиглан үйлдсэн болохыг илрүүлсэн байна.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлсэн алба хаагч нарт цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
92159607_2978410132202675_3399568027551793152_n Малын хулгайн хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ

Булган аймгийн цагдаагийн газар
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn