Найз залуугаасаа салсны маргааш шүхрээ дэлгэлгүй нас баржээ

19

Их Британийн Дарем гүнгийн нутгийн Шоттон Коллиерийн талбайд 32 настай бүсгүй Жэйд Дамарелл нас барсан тухай эмгэнэлт мэдээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд түгжээ.
400 гаруй удаа шүхрээр буусан туршлагатай Жэйд Дамареллийн үхлийг эхлээд золгүй явдал гэж үзсэн байна. Гэвч хэргийг хянаж шалгаж үзэхэд шүхэрт ямар нэгэн гацсан, эвдрэлтэй зүйл огт байгаагүйг тогтоожээ.
Жэйд 10 мянга гаруй фүтийн өндрөөс үсрэхдээ хэн нэгэнтэй мөргөлдсөн үү, шүхрээ дэлгэлгүй байсаар газар нуруугаараа унаж нас барсан байна. Мөрдөн шалгалтын явцад золгүй тохиолдол бус харин амиа хорлолт байж болох зурвас олджээ.
Өндрөөс шүхрээ дэлгэлгүй байсаар унаж нас барахын өмнөх өдөр Жэйд найз залуу Бэн Гүүдфеллоүтэй харилцаагаа тасалсан байж. Тэд сүүлийн 6-8 сар найзалсан бөгөөд хоёулаа нислэгийн талбайн ойрхон байрлаж, үргэлж хоёулаа хамтдаа шүхрээр үсэрдэг байжээ.
“Тэр хоёр хэзээ ч тусдаа явдаггүй. Дандаа цугтаа яваа харагдаг . Өөр хүмүүстэй бараг харилцахгүй. Хамтдаа шүхрээр үсэрдэг байсан” гэж нэгэн гэрч өгүүлсэн байна.
Гүүдфеллоү шүхрээр буух хоббитой мөн Post Rome хамтлагийн гитарчин залуу. Nissan-ийн үйлдвэрт ажилладаг. Жэйдийг нас барсны дарагаар хамтлаг нь “урьдчилан тооцоогүй нөхцөл байдлаас шалтгаалан” гэх тайлбартайгаар төлөвлөсөн тоглолтоо хойшлуулсан байна.
Найз гэх нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Жэйд Бэн хоёр өмнө нь хэд хэдэн удаа салсан. Гэхдээ эргээд нийлчихдэг. Харин энэ удаад хэзээ ч уулзахгүй гэж шийдсэн байсан. Бэн дуу муутай залуу. Болсон явдалд цочирдон, санаа сэтгэлээр унасан” хэмээн ярьжээ.
Жэйд Дамарелл Silver Spoon-ийн маркетингийн менежерээр ажилладаг байжээ. Лидсийн их сургуулийг төгссөн бүсгүй энэ жил 80 удаа шүхрээр бууна гэсэн зорилт өөртөө тавьсан байж. Нас барахаасаа хоёр хоногийн өмнө энэ жилийнхээ 11 дэх шүхрээр буултыг хийжээ.
“Жэйд гялалзсан сайхан бүсгүй байсан. Үзэсгэлэнтэй, зоригтой, олон таарахгүй сайхан хүн. Чөлөөт сэтгэлгээтэй, санаачлагатай, бодлоо тодорхой илэрхийлж чаддаг. Их эрч хүчтэй болохоор бүгд л түүнд дуртай. Мэргэжлийн талдаа ч санаачлага их сайтай, авъяастай байлаа. Шүхрээр буух дуртай болсноосоо хойш байнга буух болсон” гэж танил нь өгүүлжээ.
Жэйдийн найз Дэнни Уиллис “Гаднаа ч дотроо ч сайхан бүсгүй байсан” гэж найзыгаа товчхон тодорхойлжээ. Цагдаагийн дүгнэлтээр бол Жэйд газар дээрээ нас барсан бөгөөд урьдчилан шийдсэн буюу өөрөөр хэлбэл амиа хорлолт гэж үзсэн байна. Жэйдийн найзын өгүүлснээр бол шүхрээ дэлгэхийг өөрөө хүсээгүй байж мэдэх гэнэ.
“Хэрвээ та стресттэй байвал ганцаараа биш шүү гэдгээ үргэлж санаж байгаарай. Таныг гэх хүмүүс олон байгаа. Сэтгэл санаагаар унасан хүн бүрт хандан хэлэхэд, сэтгэлзүйчид хандаарай. Амьдралын хамгийн хар, хэцүү үеүдэд ч туслах хүмүүс, итгэл найдвар байдаг юм шүү” гэж сэтгэлзүйн төвөөс энэ эмгэнэлт явдалтай холбогдуулан мэдээлжээ.
Харин Жэйдийн найз залуу Гүүдфеллоү болсон явдлын талаар тайлбар хийхээс татгалзсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn