Булган аймагт 20,6 мянган тонн хадлан бэлтгээд байна

441



Булган/МОНЦАМЭ/Булган аймагт өнөөдрийн байдлаар 20,6 мянган тонн хадлан бэлтгээд байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албанаас мэдээллээ.

Тэшиг суманд 8600, Сэлэнгэ суманд 2610, Хутаг-Өндөр суманд 2500 тонн өвс бэлтгэжээ. Харин Баяннуур, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Сайхан сум хадлан бэлтгэсэн тухай мэдээ ирүүлээгүй байна.

Аймгийн хэмжээгээр энэ жил 111,2 мянган тонн хадлан бэлтгэх бөгөөд энэ нь өмнөх жилүүдийнхээс 20,0 гаруй мянган тонноор илүү байх юм. Мөн 1685 тонн ногоон тэжээл, 7632 тонн үйлдвэрийн тэжээл, 1600 тонн гар тэжээл бэлтгэх шаардлагатай тооцоо гарсан байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn