Сэлэнгэ голд осолдсон байж болзошгүй дөрвөн настай хүүхдийг эрэн хайж байна

525

Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн 1 дүгээр гудамжинд өчигдөр буюу 03.22-ны өдрийн 17:00 цагийн орчим дөрвөн настай эрэгтэй хүүхэд Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага тус аймгийн онцгой байдлын албанд иржээ. 
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 нохой, 1 автомашинтай, тус сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан 64 иргэн, 17 автомашин, 2 мотоцикл, ар гэрийн 2 хүн, 1 мотоцикл, нийт 69 хүн, 18 автомашин, 3 мотоциклтэй 03.23-ны өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn