БУЛГАН: Аж үйлдвэрийн салбарт өсөлт гарчээ
Булган аймгийн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, борлуулалт энэ он гарсаар өмнөх оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлттэй байна. Аймгийн хэмжээгээр2,2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 2,2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан нь өмнөх оны мөн үеэс үйлдвэрлэлт 2.8, борлуулалт 3.4 хувиар тус тус өссөн байна гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ. Нийт бүтээгдэхүүний 27.8 хувийг боловсруулах, 70.7 хувийг цахилгаан, хий, уур агааржуулалт, 1.5 хувийг хог хаягдлыг зайлуулах, дахин боловсруулах салбарт тус тус үйлдвэрлэжээ.
Тус аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн жилд дунджаар 17.0 хувийн өсөлттэй байдаг. Эдийн засгийн голлох салбар болох хөдөө аж ахуйн салбарын дундаж өсөлт 23.5, үйлдвэрлэлийн салбар 6.8, үйлчилгээний салбарын дундаж өсөлт 10.3 хувьтай байгаа талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдээлэлд дурдсан байна.