БУЛГАН: Мал эмнэлгийн ариун цэврийн аян зохион байгуулна

166


Булган аймгийн Засаг дарга мал эмнэлгийн халдваргүйтгэлийн арга хэмжээ зохион байгуулах аян зарлалаа. Ариун цэврийн аян энэ оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ.
Аймгийн хэмжээнд мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, үхэж хорогдсон мал, амьтны сэг, зэмийг устгах, бэлчээр, хашаа хороо, өвөлжөө, хаваржаа болон худаг, уст цэгийн орчныг цэвэрлэж, ариутгал, халдваргүйтгэл хийх ажлыг хийх юм. Мал эмнэлгийн ариун цэврийн аян, халдваргүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулахад сумын Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Мал эмнэлгийн газар, хүн хүч, машин техник, бусад шаардлагатай зүйлээр хангаж ажиллахыг сумын Засаг дарга нарт тус тус үүрэг болгожээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn