Булган аймагт энэ онд 168 иргэнд газар өмчлүүлэхээр төлөвлөжээ

425
Булган аймагт энэ жил 168 иргэнд хуучин эзэмшил газрыг өмчлүүлэн, суурьшлын болон бусад бүсэд шинэ газар өмчлүүлэхгүй байхаар болжээ. 

Энэ онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг сум бүр ИТХ-аар хэлэлцээд саналаа хүргүүлж, аймгийн ГХБХБГ нэгтгээд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар газрын хэмжээ зориулалтыг батлуулан саналаа Засгийн газарт уламжилсан байна. Аймгийн дүнгээр хуучин эзэмшиж байгаа хашааны 25,92 га газрыг 168 иргэнд, шинээр 84,9 га газрыг 672 иргэнд өмчлүүлэхээр тусгажээ. Нийтдээ 860 иргэнд 110,2 га газрыг өмчлүүлэхээр санал уламжилсан байна. Харин Засгийн газрын хуралдаанаар энэ онд шинээр газар өмчлүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын “Иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” 170 дугаар тогтоол гарсан. Тиймээс иргэнд хуучин эзэмшил газар болох 25,92 га газрыг өмчлүүлэх аж. Түүнчлэн иргэд амьдрах боломжтой дэд бүтэц байхгүй бүсэд газар олгосны улмаас хоосон нэгж талбар бий болоод байна гэж үзсэний үндсэн дээр энэ жил шинэ газар олгохгүй байхаар шийджээ.

Харин шинээр олгож байгаа газрын дэд бүтцийн тухайд, нарийвчлан судалж, хэсэгчилсэн төлөвлөгөө хийсний үндсэн дээр газар өмчлүүлэх ба газрын харилцаа, геодез, зураг зүйн газраас чиглэл өгсний дараа иргэдэд тодорхой мэдээлэл хүргэх гэнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn