БУЛГАН: Сурагчид “Сайхан сэтгэл-Бат-орших” санд талархал илэрхийллээ
Булган аймгийн Сайхан сумын сургуулийн сурагчид сурч боловсрох, авьяас билгээ нээн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн “Сайхан сэтгэл-Бат-Орших” санд талархал илэрхийлсэн байна. “Сайхан сэтгэл-Бат-Орших” сан сумын сургуулийн бөхийн секцийн сурагчдад жүдо бөхийн өмсгөл, мэдээлэл зүйн кабинетэд компьютер зэргийг хандивлажээ.
Тус сангийн тэргүүн нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Бат-Орших бөгөөд аймгийн ИТХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Өмнө нь сумын Эрүүл мэндийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэхэд 250,0 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байсан юм.