"Хожуул" нийтийг хамарсан ажил хийжээ
Булган аймгийн Хутаг-Өндөр суманд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр "Хожуул" нийтийг хамарсан ажил зохион байгуулжээ. Тус сумын нутаг Гуртын хөтлийн хожуулыг тайрч, ойн цэвэрлэгээний ажил хийсэн байна. Тайрсан хожуулаар сумын дөрвөн ахмадад түлээ бэлтгэн өгч тусалсан бөгөөд нийтийг хамарсан ажилд оролцсон иргэд өөрсдөө түлээгээ авчээ. Иргэн Ц.Батлхагва, Э.Эрдэнэбат, Д.Нэргүй, Д.Пүрэвдаваа нарын залуус энэ ажилд идэвхтэй ажилласан байна.