Булган аймаг энэ намар 50 мянга гаруй тонн ургац хураах төлөвтэй байна

456



Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар энэ жилийн хураан авах ургацын урьдчилсан баланс гаргалаа.

Урьдчилсан тооцооллоор 38264 га талбайгаас 51360 тонн үр тариа хураан авахаар байна. Үүнээс буудай 37350 га-аас 50187, бусад үр тариа 914 га-гаас 1172, малын тэжээл 2650 га-гаас 4040, тосны ургамал 4887 га-гаас 2644 тонныг хураах авах ажээ. Мөн төмс 552 га-гаас 5256, хүнсний ногоо 156 га-гаас 2000 тонныг хураан авах тооцоотой байна. Улаан буудайн хувьд нэг га талбайгаас 13,4 центнер ургац унах урьдчилсан баланс гарчээ. Энэ сарын 10-15 хүртэл цаг агаар тогтуун байвал  боломжийн ургац хураан авна гэж Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд үзэж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bulgan.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bulgan.nutag.mn